Successfully reported this slideshow.
We use your Verifieduser profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Эс
(Cell)
2017:2:10
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын УТ-ний Үндэсний
лаборатори “Эрдмийн далай” цогцолбор
сургуулийн биологийн ...
Амьтны эс (Animal cell)
Эндоплазмын тор
Бөөм
Сийвэн
Эсийн тулгуур
Митохондри
Рибосом
Лизосом
Гольджын аппарат
Шилбүүр ба с...
Ургамлын эс (Plant cell)
Пероксисом
Вакуоль
Хлоропласт
Плазмодесма
Эсийн хана
Ном зүй (Bibliography)
• Тэмүүлэн Д., Пүрэвдорж И., Даариймаа Ш., Саранцэцэг Г., Мөнхбаатар М., Ариунболд Ж.,
“Биологи” Уб...
Эсийн хана (Cell wall)
Буцах
Прокариот организмын эсийн хана нь
хатуу полисахарид, амин хүчил агуулдаг.
Бэхжүүлэгч нь муре...
Плазман мембран (Plasma membrane)
Буцах
Эсийн мембраны бүтцийг 1935 онд
Давсон, Даниелли нар анх загварчилан
гаргаж байжээ...
Сийвэн буюу цитоплазм (Cytoplasm)
Буцах
Цитозоль:
Эсийн эрхтэнцэрүүд, оршихуунууд (өндөр молекулт нэгдлүүд)-ыг суспенз бай...
Бөөм буюу карион (Nucleus)
Буцах
Цистерн
Бөөмхөн
Бөөмийн бүрхүүл
Хроматин
Бөөмийн нүх сүв
Бөөмхөн
Бөөм:
Бөөм нь бөөрөнхий,...
Эндоплазмын тор (Endoplasmic reticulum)
Буцах
Гөлгөр эндоплазмын тор
Барзгар эндоплазмын тор
Рибосомууд
Бөөмийн
нүх сүв
Эн...
Гольджийн комплекс (Golgi complex)
Буцах
Цистерн
Цис тал
Транс тал
Шүүрлийн мөхлөг зөөгдөн ирж байгаа нь
Шинээр үүсч буй ш...
Митохондри (Mitochondria)
Буцах
Дотоод мембраны хөндий
АТФ нийлэгжих хэсэг
Матрикс
Рибосом Крист
Гранул
Дотоод мембран
Гад...
Рибосом (Ribosome)
Буцах
30s дэд нэгж
50s дэд нэгж
40s дэд нэгж
60s дэд нэгж
70s рибосом
/Прокариот/
80s рибосом
/Эукариот...
Лизосом (Lysosome)
Буцах
Гадны эс эсвэл биет Аюултай
эрхтэнцэр
Молекулууд
устгагдах болно
Эс Лизосом
Мөхлөгтэй нийлж
хайлу...
Пластид (Plastid)
Урьдал пластид
Этиопластид
Лейкопластид
Хлоропластид
Хромопластид
Амилопластид Элайопластид Протейноплас...
Эсийн төв буюу центроил (Centrioles)
Буцах
Эсийн төв
Центройль
Эсийн төв:
0.3-0.5 мкм урттай, 0,2 мкм голчтой, бие биен дэ...
Хоос буюу вакуоль (Vacuole)
Буцах
Амьтны эс Ургамлын эс
Вакуоль
Вакуоль
Вакуолийн
бүрхүүл
Дүүрэн Хоосон
Вакуоль:
Вакуоль н...
Эсийн тулгуур (Cell skeleton)
Буцах
Эсийн мембран
Завсрын филамент
Бичил савханцар
Микрофиламент
Микрофиламент нь 5-7 нм г...
Шилбүүр ба сормуус
(Flagellum, cilia )
Буцах
(a) Шилбүүр
(b) Сормуус
Хөдөлгөөний чиглэл
Хөдөлгөөний чиглэл
Зарим биеийн эс...
Upcoming info
Loading in …5
×

Эс

6,032 views

Published on

Эсийн эрхтэнцэрүүд тэдгээрийн хэлбэр хэмжээний тадаар холбоосжуулалт ашиглаж үзэх пресентаци орууллаа. Илүү ихийг дараахи линкээр орж танилцаарай.
Линк- https://www..com/%D0%91%D0%B8%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8-1769970776587543/?ref=bookmarks

Published in: Education
  • Be the first to comment

Эс

  1. 1. Эс (Cell) 2017:2:10 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын УТ-ний Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн биологийн багш АБТА, магистр, зөвлөх багш Ц.Баярхүү
  2. Амьтны эс (Animal cell) Эндоплазмын тор Бөөм Сийвэн Эсийн тулгуур Митохондри Рибосом Лизосом Гольджын аппарат Шилбүүр ба сормуус
  3. Ургамлын эс (Plant cell) Пероксисом Вакуоль Хлоропласт Плазмодесма Эсийн хана
  4. Ном зүй (Bibliography) • Тэмүүлэн Д., Пүрэвдорж И., Даариймаа Ш., Саранцэцэг Г., Мөнхбаатар М., Ариунболд Ж., “Биологи” Уб 2008 он МӨНХИЙН ҮСЭГ ХХК
  5. Эсийн хана (Cell wall) Буцах Прокариот организмын эсийн хана нь хатуу полисахарид, амин хүчил агуулдаг. Бэхжүүлэгч нь мурейн юм. Эукариот организмын /ургамал, мөөг/ эсийн хана нь полисахаридаас тогтоно. Бэхжүүлэгч нь ургамалд эслэг, мөөгөнд хитин юм. Хемицеллюлоз Пектин Эслэгийн микрофибрилл Уусдаг уураг Плазман мембран Эсийн анхдагч хана Дундын ламелл Дундын ламелл Плазман мембран Анхдагч хана Хоёрдогч хана
  6. Плазман мембран (Plasma membrane) Буцах Эсийн мембраны бүтцийг 1935 онд Давсон, Даниелли нар анх загварчилан гаргаж байжээ. Тэд мембраныг “уураг- өөх тос – уураг” гэсэн гурван давхраатай гэж тодорхойлсон. Плазман мембраны өөх тос нь цэнэгтэй толгой , цэнэггүй сүүл гэсэн хэсгээс тогтоно. Өөх тос цэнэгтэй хэсгээрээ уурагтай холбогдож цэнэггүй сүүлээрээ холбогдон 2 давхраа үүсгэдэг байна. Плазман мембран нь 7-10 нм зузаантай. 1972 онд Сангер, Николсон нар плазман мембраны “Шингэн мозайкын загвар” гаргасан бөгөөд үүндээ уураг, өөх тосноос тогтоно гэсэн өмнөх үзлийг үгүйсгээгүй боловч уураг нь өөх тосны молекулын дээр, доороос нь битүү хучиж оршдог биш харин уургийн молекул хэд хэдэн янзаар байрладаг болохыг илрүүлсэн юм. Үүнд: 1. Захын уураг: Өөх тосны молекулын гадна ба дотор талд байрлана 2. Хагас интеграл уураг: Өөх тосны молекулын дунд уургийн молекул байрлаж байгаа бол. 3. Интеграл уураг: Өөх тосны молекулыг уураг нэвт сүлбэж байрласан байвал. Плазман мембраны үүрэг: * Плазман мембран нь эсийг хүрээлэн буй орчноос тусгаарлаж гадны элдэв нөлөөллөөс хамгаална. * Эсийн бодисын болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй. Плазман мембраны уургийн молекул бүхий нүх сүв нь цитоплазмруу ион, молекулыг нэвтрүүлэхдээ сонгомол шинж чанартай байдаг бөгөөд үүнийг “хагас нэврүүлэх чанар” гэдэг. * Эс плазман мембранаараа гадаад орчин, хөрш эстэйгээ харьцана. * Плазман мембранын мэдрэмтгий хэсгүүд гадны цочролыг хүлээн авч эсэд дамжуулсанаар эс орчны өөрчлөлтөнд хурдан хариу өгнө. * Эсийн хэлбэрийг тогтворжуулж, эсийн хөдөлгөөнийг хангана. * Плазман мембран нь бага зэргийн гэмтлийн дараа хурдан нөхөх төлжих чадвартай байдаг. Ханасан тосны хүчил Ханаагүй тосны хүчил Глицерол Фосфат ГидрофилтолгойГидрофобсүүл Эсэд бодис нэвтрэх- Эндоцитоз Эсээс бодис гадагшилах- Эзкоцитоз Шингэн бодис нэвтрэх- Пиноцитоз Хатуу бодис нэвтрэх- Фагоцитоз Олигосахарид Гликопротейн Гликолипид Фосфолипид ХолестролИнтеграл уураг Захын уураг
  7. Сийвэн буюу цитоплазм (Cytoplasm) Буцах Цитозоль: Эсийн эрхтэнцэрүүд, оршихуунууд (өндөр молекулт нэгдлүүд)-ыг суспенз байдлаар харин энгийн бага молекулт нэгдлүүдийг уусмал байдалтайгаар агуулсан эсийн дотоод орчиныг дүүргэж байгаа шингэнийг “цитозоль” гэнэ. Физик шинж чанар: Өнгөгүй, тунгалаг, суспенз-коллойд-хагас шингэн Хими шинж чанар: Глюкоз, амин хүчил зэрэг бага молекулт нэгдэл усанд сайн уусдаг тул шингэн байдалтай харин уураг, полисахарид, гликоген, өөх тос зэрэг өндөр молекулт усанд уусдаггүй нэгдэлийг суспенз байдлаар хадгална.  Цитоплазм гэдэг цитозоль түүнд агуулагдаж буй эрхтэнцэр, оршихуунуудыг хэлнэ.  Протоплазм гэдэг нь эсийн дотор агуулагдаж буй бөөм, бүр эрхтэнцэрүүд, оршихуунуудыг хэлнэ.  Гиалоплазм гэдэг нь эсийн шингэн орчиныг бүрдүүлж буй оршихуунууд юм.  Кариоплазм гэдэг нь бөөмийн шингэн.
  8. Бөөм буюу карион (Nucleus) Буцах Цистерн Бөөмхөн Бөөмийн бүрхүүл Хроматин Бөөмийн нүх сүв Бөөмхөн Бөөм: Бөөм нь бөөрөнхий, зууван хэлбэртэй, эсийн доторхи хамгийн том эрхтэнцэр бөгөөд ойролцоогоор 10 мкм хэмжээтэй. Бөөмөн дотор эсийн удамшилын материалын ихэнхи хэсэг агуулагдаж (пластид болон митохондрид үлдсэн хэсэг) эсийн үйл ажиллагааг хянаж, удирддаг. Бөөмийн удамшилын материалд байх генүүд нь хромсомын дагуу цуварч байрлана. Мөөг, дээд ургамал, амьтны эсд гол төлөв нэг бөөм байх бол элэгний эс, булчингийн эс, араг ясны эс, нэг эст шаахайн эс зэрэг нь олон бөөмтэй байдаг. Харин цусны улаан эс огт бөөмгүй. Бөөмийн бүрхүүл: Бөөмийн бүрхүүл нь түүнийг цитоплазмаас тусгаарласан 2 давхар мембрантай. Тэдгээр нь плазман мембрантай адил уураг, өөх тосноос тогтоно. Хоёр мембраны хоорондох 20-60 нм өргөн хөндийг “перинуклеарын хөндий” гэнэ. Бөөмийн бүрхүүл дээр 80-90 нм өргөнтэй сүвүүд оршиж бөөмийг цитоплазмтай холбоно. Сүвийн голч эсийн мембраны сүвээс ойролцоогоор 10 дахин том учир бага молекулт нэгдлээс гадна уураг, РНХ гэх мэт өндөр молекулт нэгдлийг ч мөн нэвтрүүлнэ. Бөөмийн шингэн буюу кариоплазм: Энэ нь гель хэлбэртэй бөөмийн дотоод орчин юм. Түүнд хроматин, бөөмхөн, ион, уураг, амин хүчил, нуклеотид, ферментүүд зэрэг химийн олон элементүүд ууссан болон уусаагүй байдлаар хадгалагдана. Бөөмхөн: 1-10 мкм хэмжээтэй, нягт ихтэй бие, нэг бөөмд нэг юмуу арав хүртэл тоотой байж болно. Бөөмхөн нь РНХ, уургийн бөөгнөрөл юм. Бөөмхөнд рРНХ үүсч, хуримтлагддаг. рРНХ нь тусгай уургуудтай нэгдэж рибосомыг үүсгэдэг. ДНХ: ДНХ-ийн хос мушгиа нь гистон уургуудтай нийлж нуклеопротейдыг үүсгэнэ. Эдгээр утаслагууд тусгай уургуудын тусламжтайгаар эрчлэгдэн хроматиныг үүсгэнэ. Тэр нь цааг гогцоорон мушгирч хроматидыг үүсгэх ба хос хроматид холбогдож хромсом болно Үүрэг: Эсийн бүтэц үйл ажиллагааг хянаж удирддаг.
  9. Эндоплазмын тор (Endoplasmic reticulum) Буцах Гөлгөр эндоплазмын тор Барзгар эндоплазмын тор Рибосомууд Бөөмийн нүх сүв Эндоплазмын тор: Эндоплазмын тор нь бие биедээрээ давхарлаж тогтсон олон салаа, суваг хөндий бүхий уутанцаруудаас тогтсон эрхтэнцэр юм. Эндоплазмын торын гадаргууд рибосом суусан бол барзгар, үгүй бол гөлгөр эндолазмын тор гэдэг. Эндолазмын тор нь бөөмийн дор байрлах бөгөөд бөөмийн бүрхүүл зарим үед эндоплазмын тор болон хувирдаг. Эндолазмын тор нь шим тэжээлийн бодис нийлэгжүүлэх, тээвэрлэх үүрэгтэй. Гөлгөр эндоплазмын тор: Гөлгөр эндоплзамын тор нь рибосомгүй бөгөөд нүүрс ус, өөх тос нийлэгжүүлэх буюу үйлдвэрлэх үүрэгтэй. Өөхний булчирхайн элэгний эсүүдэд мөн ургамлын үрийн эсүүдэд их байдаг. Барзгар эндоплазмын тор: Барзгар эндоплазмын тор нь рибосомтой учир уураг нийлэгжүүлэх чадвартай бөгөөд булчирхайн болон мэдрэлийн эсэд ихээр агуулагддаг.
  10. Гольджийн комплекс (Golgi complex) Буцах Цистерн Цис тал Транс тал Шүүрлийн мөхлөг зөөгдөн ирж байгаа нь Шинээр үүсч буй шүүрлийн мөхлөг /цэврүү/ Анхдагч цэврүү Гольджийн аппарат: Гольджийн аппарат нь бөөмийн ойролцоо байрладаг, төв хэсгээрээ хоёр талаасаа хавчгар, давхарласан олон уутанцар (цистерн)-уудаас тогтсон, 5-10 мкм хэмжээтэй эрхтэнцэр юм. Эндоплазмын тор дээр нийлэгжсэн өндөр молекулт нэгдлүүд гольджийн аппаратанд зөөгдөн ирдэг. Үүрэг: Шим тэжээлийн бодисыг зөөвөрлөн ангилж, бүтцийн өөрчлөлт хийж плазман мемранд хүргэхээс гадна лизосом, шүүрлийн мөхлөгүүдийг үүсгэнэ.
  11. Митохондри (Mitochondria) Буцах Дотоод мембраны хөндий АТФ нийлэгжих хэсэг Матрикс Рибосом Крист Гранул Дотоод мембран Гадаад мембран Дезоксирибоз нуклейн хүчил /ДНХ/ Митохондри: Митохондри нь эсийг энергээр хангагч гол эх үүсвэр юм. Митохондри нь гадаад, дотоод давхар бүрхүүлтэй. Түүний гадаад мембран нь гөлгөр, дотоод мембран нь хуниас нугачаа үүсгэсэн байдаг бөгөөд түүнийг “крист” (латинаар “сам” гэсэн утгатай үг) гэдэг. Мембраны дотоод мембранаар хүрээлэгдсэн төв хөндийг “матрикс ” гэнэ. Түүнд ДНХ, рибосом, Мg, Ca-ийн ион агуулагдана. Кристийн эмх замбараатай байрласан хуниас нугачаа нь эсийн хэрэгцээт энерги ГФА нийлэгжих амьсгалын урвал явагдах талбайг нэмэгдүүлэх зорилготой. Митохондрийн хэлбэр, хэмжээ эс бүрт өөр боловч дунджаар 0,5 мкм өргөн, 7-10 мкм урттай ба 1000 орчим тоотой байна. Үүрэг: ГФА-г нийлэгжүүлдэг эрхтэнцэр. Өөрөөр бол эсийн цитоплазмд глюкоз нүүрсхүчлийн хий, ус болтлоо задрах 4 шат бүхий урвал явагддагийн 3 нь митохондрийн явагдах бөгөөд үүнийн завсрын бүтээгдэхүүн болж ГФА үүсдэг. Үүссэн ГФА нь ХФА болон НФА болон задрахад маш их энерги ялгардаг тул түүнийг ийнхүү энергийн эх үүсвэр гэж үздэг байна. Үүссэн энерги эсийн өсөлт, хөгжилт, үйл ажиллагаанд зарцуулагддаг.
  12. Рибосом (Ribosome) Буцах 30s дэд нэгж 50s дэд нэгж 40s дэд нэгж 60s дэд нэгж 70s рибосом /Прокариот/ 80s рибосом /Эукариот/ Рибосом: Рибосом нь рРНХ болон рибосомын олон уургуудаас тогтсон 20 нм хэмжээтэй жижиг эрхтэнцэр юм. Рибосом нь хэмжээний хувьд нэг нь нөгөөгийнхөө хагастай дүйхэц том, жижиг 2 хэсэгээс тогтоно. Хэсэг тус бүр нь бөөмхөнд үүсээд бөөмийн нүх сүвээр гадагшилж цитоплазмд ирээд уураг нийлэгжихийн өмнө нийлнэ. Зарим рибосомууд цитоплазмд дангаараа оршдог бөгөөд тэднийг “чөлөөт рибосомууд” гэнэ. Мөн хэд хэдээрээ холбогдож “полирибосом” болно. Үүрэг: Уураг нийлэгжүүлэх. Рибосом: Прокариот биесийн седиментацийн хурд нь 70s бөгөөд 30s, 50s гэсэн 2 хэсэгт хуваагдана. Рибосомын найрлагад нүүрс ус, липид агуулагдахгүй бөгөөд харин полиамин, Mg, P зэрэг бага молекулууд агуулагдана. Эукариот организмын хувьд седиментацийн хурд нь 80s бөгөөд 40s, 60s гэсэн 2 хэсэг гэж задардаг. Бактерийн эсэд 15000, эукариотод 100000 байх ба 4-100 рибосомоос тогттон полирибосом байдалтай оршино.
  13. Лизосом (Lysosome) Буцах Гадны эс эсвэл биет Аюултай эрхтэнцэр Молекулууд устгагдах болно Эс Лизосом Мөхлөгтэй нийлж хайлуулна Лизосом: Лизосом нь (грекийн “лизео”- уусгах, “сома” бие) 0,2-0,5 мкм хэмжээтэй мөхлөг бөгөөд гольджийн аппаратаас үүсдэг. Олон янзын полимеруудыг задалж чадахуйц протеоза, хүчиллэг фосфотаза зэрэг 40 гаруй ферментүүдийг агуулдаг. Эдгээр ферментүүд хүчиллэг орчинд илүү идэвхитэй байдаг. Гольджийн аппартаас дөнгөж үүсч буй лизосом нь “анхдагч лизосом” бөгөөд фагоцитоз, пиноцитоз, эндоцитозын үр дүнд үүссэн цэврүүнүүдтэй нийлж “хоёрдогч лизосом” болно. Үүрэг: Өөрт агуулагдах протеоза ферментийн тусламжтайгаар уургийг, амилаза ферментийн тусламжтайгаар нүүрс усыг, липаза ферментээрээ өөх тосыг тус тус задалж энгийн нэгдэл болгодог. Лизосом нь фагоцитоз хийх чадвартай амьтны эсүүдэд элбэг тохиолдоно.
  14. Пластид (Plastid) Урьдал пластид Этиопластид Лейкопластид Хлоропластид Хромопластид Амилопластид Элайопластид Протейнопластид Гадаад мембран Дотоод мембран Тилакойд СтромХлоропластид: Хлоропластид нь 4-6 мкм голчтой бөөрөнхий юмуу зээрэнцэг хэлбэртэй бие юм. Хлоропластид нь гадаад, дотоод гэсэн 2 мембран бүрхүүлтэй. Гадаад мембран нь гөлгөр байх ба хлоропластидад өөр хоорондоо болон дотоод мембранд холбогдсон гранууд бий. Граны хөндийг стром гэнэ. Түүнд рибосом, ДНХ байдаг. Гранын нэгж хэсэг болох тилакойдын дотор байх хлорофиллын ногоон мөхлөг нь нарны гэрлийг хүлээн авч фотосинтез явуулдаг. Дээд ургамлын навчны эсэд 40-60 хлоропластид байна. Буцах Пластид: Пластид нь зөвхөн ургамлын эсэд байх ба ямар нөсөө агуулж байгаасаа хамаарч өнгө, хэлбэр бүтэц, үүргийн хувьд ялгаатай дараахи ерөнхий гурван хэлбэртэй:  Хромопластид- Улаан, улбар шар, шар өнгийн нөсөө агуулна. Цэцгийн дэлбэ, жимсэнд байна. Шавж дуудах үүрэгтэй.  Лейкопластид- Өнгөгүй нөсөө агуулсан, ургамлын нөөц-цардуул хуримлах байр юм. Төмснны булцууны эсүүд, үндсэнд байна. тэжээлийн бодис нөөцлөх үүрэгтэй.  Хлоропластид- Ногоон өнгийн нөсөө агуулна. Ургамлын бүхий л ногоон хэсэгт агуулагдана. Гэрэл нийлэгжилт буюу фотосинтез явуулах үүрэгтэй. Эдгээр пластидууд гэрэлтэй үед нэг нь нөгөөдөө шилжинэ. Жишээ нь:  Лейкопластидаас --- Хлоропластид (Төмсний булцуу ногоорох)  Хлоропластидаас --- Хромопластид (Навч шарлах)
  15. Эсийн төв буюу центроил (Centrioles) Буцах Эсийн төв Центройль Эсийн төв: 0.3-0.5 мкм урттай, 0,2 мкм голчтой, бие биен дээрээ перпендукляр байрласан хос бортгон хэлбэртэй эрхтэнцэр ба түүний ханыг гурав, гурваараа хосолсон 9 багц хана үүсгэдэг. Үүрэг: Центройль интерфазын G2 шатанд нийлэгжиж 2 болоод, профазын шатанд эсийн 2 туйлруу салж өөр хоорондоо ээрүүлгэн утаслагуудаар холбогдоно.
  16. Хоос буюу вакуоль (Vacuole) Буцах Амьтны эс Ургамлын эс Вакуоль Вакуоль Вакуолийн бүрхүүл Дүүрэн Хоосон Вакуоль: Вакуоль нь ургамлын нөөц тэжээлийн зүйлийг хадгалсан, эсийн төвд байрласан нилээд том хэмжээтэй эрхтэнцэр. Вакуоль нь бөөм болон бусад эрхтэнцэрүүдийг эсийн ханаруу шахаж байдаг. Вакуоль бөөм болон бусад эрхтэнцрүүдийг эсийн ханаруу шахах үед “осмос даралт” үүснэ. Бөөм болон бусад эрхтэнцрүүд вакуольруу тодорхой даралтаар нөлөөлдөг. Түүнийг “тургорын даралт” гэнэ.
  17. Эсийн тулгуур (Cell skeleton) Буцах Эсийн мембран Завсрын филамент Бичил савханцар Микрофиламент Микрофиламент нь 5-7 нм голчтой янз бүрийн урттай савх хэлбэртэй, актин уургаас тогтсон маш нарийн утаслаг юм. Булчингийн эсийн агшилт, сулралтыг зохицуулна, бусад эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтоохоос гадна эсийн доторхи хөдөлгөөнд оролцоно. 8-10 нм голчтой, хэд хэдэн янзын уургуудаас тогтсон, хатуу бат бөх тогтоцтой. Бусад филаментуудын хамт эсийн тулгуур болж хэлбэрийг тогтооно. Эрхтэнцэрүүдийг цитозольд доторхой орон зайнд бэхлэж тогтооно. Бичил савханцар нь 24 нм голчтой, шулуун ,салаалаагүй бортгонцор хэлбэртэй, тубулин хэмээх нэг эгнээ уургуудаас тогтсон. Эсийн төв, шилбүүр сормуусны найрлаганд ордог. Микрофиламентийн хамт эсийн тулгуур болохоос гадна эрхтэнцэр болон янз бүрийн бодисуудыг цитозольд шилжих хөдлөхөд чиглүүлэгч болж өгдөг
  18. Шилбүүр ба сормуус (Flagellum, cilia ) Буцах (a) Шилбүүр (b) Сормуус Хөдөлгөөний чиглэл Хөдөлгөөний чиглэл Зарим биеийн эсүүд хөдөлгөөн хийхэд зохилдсон нэмэлт бүтэцтэй болсон байдаг. Хэрэв тэдгээр ургацаг хэлбэрийн зүйл нь тоогоор цөөн боловч эзэн биеээсээ хэд дахин урт бол түүнийг “шилбүүр” харин тооны хувьд олон боловч богино хэмжээтэй бол түүнийг “сормуус” гэдэг. Шилбүүртний ангийн төлөөлөгчид 1-8 шилбүүртэй.
доставка воды киев цена

детские нарядные платья

Buy Testover Enantat online in USA

×