Successfully reported this slideshow.
We use your Verifieduser profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Сүрьеэ гэж юу вэ?
Сүрьеэ гэж юу вэ?
Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар буюу
Mycobacterium tuberculosis –оор
үүсгэгддэг.
Амьсалын замаар тархдаг.
Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно.
Нийгмийн халдварт өвчин юм.
Сүрьеэгийн үүсгэгч нь :
• Гадаад орчинд маш тэсвэртэй, хуурай
орчинд болон хатсан цэрэнд удаан
хугацаагаар амьдрах чадварт...
Сүрьеэгийн үүсгэгч нь дараахи
орчинд амьдрах чадвар муутай:
• Нарны туяа сүрьеэгийн нянг 2-7
цагийн дотор бүрэн устгадаг
•...
Сүрьеэ нь ямар эрхтнийг
өвчлүүлдэг вэ?
• Янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд
(70%) үрэвслийн голомт үүсгэдэг.
Сүрьеэ нь ямар эрхтнийг
өвчлүүлдэг вэ?
Сүрьеэ ямар замаар дамждаг вэ?
• Сүрьеэгийн халдвар ханиад томууны
адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй
агаараар дамжин хал...
Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр
өвчилсөн гэсэн үг үү?
• Үгүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр
өвчилдөггүй. Х...
Сүрьеэгийн халдвар ба сүрьеэ
өвчин
• Сүрьеэгийн халдвар гэдэг нь сүрьеэгийн нянгаар
халдварлагдсан боловч ямар нэгэн өвчни...
Сүрьеэгийн халдвар сүрьеэ болоход
нөлөөлж болох хүчин зүйлс юу вэ?
– Хүний дархлал хомсдлын вирусын
халдвар /ДОХ/
–Архаг ө...
Сүрьеэ өвчний үед илрэх шинж
тэмдгүүд
Насанд хүрэгчдэд:
2 долоо хоног , түүнээс
дээш хугацаагаар
ханиалгах
Цээжээр өвдөх...
Сүрьеэгийн оношлогоо
• цээжний рентген зураг
• цэрний түрхэцийн шинжилгээ
• туберкулин сорил
• эд эсийн шинжилгээ
Сүрьеэгийн эмчилгээ
Зорилго
•Өвчтөнг эдгэрүүлэх
•Сүрьеэгийн улмаас нас барах,
хожмын хүндрэлээс урьдчилан
сэргийлэх
•Өвчин...
Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд
• Изониазид / H /
• Рифампицин / R /
• Пиразинамид / Z /
• Этамбутал / E /
• Стрептомицин / ...
Сүрьеэгийн эмчилгээ
Сүрьеэгийн эмчилгээг 2 шаттай хийнэ:
1. Эрчимт эмчилгээнийшат: Энэ шатанд
идэвхитэй байгаа нянгуудыг б...
Олон эмэнд дасалтай сүрьеэ гэж юу вэ?
Хэрэв та эмээ эмчийн зааврын дагуу тохирсон тун хэмжээгээр
нь тогтмол уухгүй бол сүр...
Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх
• Өвөрмөгц урьдчилан
сэргийлэлт
BCG вакциныг шинээр
төрсөн нярайд төрсний
дараа 24 – 48 цаг...
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
Upcoming info
Loading in …5
×

сүрьеэ өвчин

5,859 views

Published on

Irgeded eruul mendiin bolovsrol olgoh

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

сүрьеэ өвчин

  1. 1. Сүрьеэ гэж юу вэ?
  2. Сүрьеэ гэж юу вэ? Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар буюу Mycobacterium tuberculosis –оор үүсгэгддэг.
  3. Амьсалын замаар тархдаг. Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Нийгмийн халдварт өвчин юм.
  4. Сүрьеэгийн үүсгэгч нь : • Гадаад орчинд маш тэсвэртэй, хуурай орчинд болон хатсан цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай. • Хөлдөөхөд хэзээ ч устахгүй, харин ч 0-40 хэмд 50- аас дээш жил амьдрах чадвараа хадгална.
  5. Сүрьеэгийн үүсгэгч нь дараахи орчинд амьдрах чадвар муутай: • Нарны туяа сүрьеэгийн нянг 2-7 цагийн дотор бүрэн устгадаг • Буцалгахад 10 минутын дотор устана. • Ариутгалын бодисоор ариутгахад дунджаар 12 цагийн дотор устана. • Шатаахад хэдэн секундын дотор бүрэн устана.
  6. Сүрьеэ нь ямар эрхтнийг өвчлүүлдэг вэ? • Янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд (70%) үрэвслийн голомт үүсгэдэг.
  7. Сүрьеэ нь ямар эрхтнийг өвчлүүлдэг вэ?
  8. Сүрьеэ ямар замаар дамждаг вэ? • Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. • Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нян агуулсан жижиг дуслууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна.
  9. Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг үү? • Үгүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, 90% нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. • Хэдийгээр сүрьеэгийн нян бүхий агаараар амьсгалсан олон хүмүүс халдвар авах магадлалтай боловч бие махбодийн дархлалын тогтолцоо хэвийн ажиллаж байвал нянгийн эсрэг тэмцэж түүний өсөлтийг зогсоож чадна. • Гэхдээ нянгууд бүрмөсөн устдаггүй, өвчин үүсгэхгүй унтаа байдалд шилжин хүний биед хадгалагдана. Ийм тохиолдлыг сүрьеэгийн халдвар авсан гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар нэг зовиур мэдэгдэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.
  10. Сүрьеэгийн халдвар ба сүрьеэ өвчин • Сүрьеэгийн халдвар гэдэг нь сүрьеэгийн нянгаар халдварлагдсан боловч ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй, зовиургүй, бусдад халдвар тараахгүй байгаа байдал юм: – Сүрьеэгийн арьсны сорил ихэвчлэн эерэг • Рентген болон цэрний шинжилгээнд өөрчлөлтгүйСүрьеэ өвчин гэдэг нь бие махбодид байгаа сүрьеэгийн нян идэвхижиж эд эрхтнийг гэмтээж эхлэхийг хэлнэ: – Шинж тэмдгүүд илэрнэ – Уушигны халдвартай хэлбэрийн үед бусдад халдвар тараана – Арьсны сорил эерэг – Рентген шинжилгээнд өөрчлөлт гарсан байж болно – Цэрний түрхэцийн болон өсгөврийн шинжилгээ эерэг
  11. Сүрьеэгийн халдвар сүрьеэ болоход нөлөөлж болох хүчин зүйлс юу вэ? – Хүний дархлал хомсдлын вирусын халдвар /ДОХ/ –Архаг өвчнүүд –Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх –Хоол унд ахуйн нөхцөл –Сэтгэл санааны хямрал –Ядаргаа –
  12. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд Насанд хүрэгчдэд: 2 долоо хоног , түүнээс дээш хугацаагаар ханиалгах Цээжээр өвдөх Цустай буюу цэртэй ханиалгах / уушигны гүнээс цэртэй ханиалгах Ядрах Турах Хоолонд дургүй болох Халуурах Шөнө хөлрөх
  13. Сүрьеэгийн оношлогоо • цээжний рентген зураг • цэрний түрхэцийн шинжилгээ • туберкулин сорил • эд эсийн шинжилгээ
  14. Сүрьеэгийн эмчилгээ Зорилго •Өвчтөнг эдгэрүүлэх •Сүрьеэгийн улмаас нас барах, хожмын хүндрэлээс урьдчилан сэргийлэх •Өвчин дахихаас сэргийлэх •Өвчтөн гэр бүлийнхэн болон бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлэх •Эмийн дасалтай сүрьеэ үүсэхээс сэргийлэх
  15. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд • Изониазид / H / • Рифампицин / R / • Пиразинамид / Z / • Этамбутал / E / • Стрептомицин / S / эдгээр эмүүд нь: - Нянг устгах - Ариутгах - Эмэнд дасал үүсэхээс сэргийлнэ.
  16. Сүрьеэгийн эмчилгээ Сүрьеэгийн эмчилгээг 2 шаттай хийнэ: 1. Эрчимт эмчилгээнийшат: Энэ шатанд идэвхитэй байгаа нянгуудыг бүрэн устгана. Эмчилгээний энэ үе шат 2 сар үргэлжлэх бөгөөд хэрэв уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй бол зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай 2. Үргэлжлэх шатны эмчилгээ: Энэ шат нь 4- 6 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ шатанд хэрэглэж буй эмүүд нь “ унтаа” байдалтай байгаа нянгуудыг устгаж, дахилтаас сэргийлнэ.
  17. Олон эмэнд дасалтай сүрьеэ гэж юу вэ? Хэрэв та эмээ эмчийн зааврын дагуу тохирсон тун хэмжээгээр нь тогтмол уухгүй бол сүрьеэгийн нян эмүүдэд тэсвэртэй болно. Энэ нь эм нянг устгаж чадахгүй боллоо гэсэн үг юм.
  18. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх • Өвөрмөгц урьдчилан сэргийлэлт BCG вакциныг шинээр төрсөн нярайд төрсний дараа 24 – 48 цагийн дотор тарьна. BCG нь хоруу чанар нь алдагдсан дархлал тогтоох чадвартай амьд сүрьеэгийн савханцар юм
Buy IGF-1 LR3 online in Canada

steroid.in.ua

https://101binaryoptions.com

×