Successfully reported this slideshow.
We use your Verifieduser profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
    Ц. Хулан ­ Ганцхан ээждээ                           унших шүлэг     Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг уха...
Б.Явуухулан ­ "Дэлхий" шүлэг                   1.Тулах цэггүй налуу тэнхлэгТуж эргэлдэх хатуу бөмбөлөгӨнгөөр ялгашгүй уран...
Хаана ч байхгүй ганц диваажинХарах нүдний гоц баясгаланЭцгийн дүр шиг буурал уулсЭхийн сэтгэл шиг уудам талХүүхний гэзэг ш...
Амь амтдралын алтан өлгийГэрэл, харанхуйн тэрслэх талбарГэгээн ухааны ялах бамбарҮзэсгэлэнт сайхан манай гаригҮнэнийг хэлэ...
Цэнгэг ус, агаар, нарны оронЦог жавхлант­ Хүн чиний эзэнСаруулхан дэлхий минь чиний эзэнСайхан ирээдүйгээ тод харж байна.Ү...
Б. Лхагвасүрэн ­ Боржигины бор тал                              Санаа алдахад                             Эхийн сүү тагнай...
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэнНуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосонБайдуу мянганы уулсаа дууриан толго...
оюун.хэрэглэгдэхүүн
Upcoming info
Loading in …5
×

оюун.хэрэглэгдэхүүн

2,563 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

оюун.хэрэглэгдэхүүн

  1. 1.     Ц. Хулан ­ Ганцхан ээждээ                   унших шүлэг     Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартайЭлбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий! гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! 
  2. Б.Явуухулан ­ "Дэлхий" шүлэг 1.Тулах цэггүй налуу тэнхлэгТуж эргэлдэх хатуу бөмбөлөгӨнгөөр ялгашгүй уран солонгологҮгээр үгүйлшгүй үнэн гайхамшигБүрэнхий сансрын цэнхэр нүдБүхий л амьтны үдлэх үдИрэх буцахын ээлжлэх цэгЭнэ бол манай дэлхийн бөмбөрцөг.2.Ай даа дэлхий, дэлхий, дэлхий, дэлхийАмь амьдралын алтан өлгийЦэнгэг ус, агаар, нарны оронЦог жавхлант ­ Хүн чиний эзэнНар гийсэн дэлхий чам дээрНасаа бид элээх жамтайАриухан чамайгаа үеийн үеэрАлаг нүд шигээ хайрлах учиртайЭнгүй уудмын чинь нэгээхэн талдЭх орон минь цэлийж бийХөрст газрын чинь нэгэн нугадХүй дарсан чулуу минь бий.Хорвоод ирэхэд минь угтаж авсанХүний сайхан сэтгэл бий.Холхи дээдсийн минь түүх хадгалсанХүн ардын минь соёл бий.3.Ай даа дэлхий, дэлхий, дэлхийАмь амьдралын алтан өлгий
  3. Хаана ч байхгүй ганц диваажинХарах нүдний гоц баясгаланЭцгийн дүр шиг буурал уулсЭхийн сэтгэл шиг уудам талХүүхний гэзэг шиг гол мөрөнХүүгийн минь даахь шиг ой шугуйУуланд шүтэж амьдрах араатанУсанд шүтэж үржих загасАгаарт шүтэж нисэх жигүүртэнАтарт шүтэж арвижих сүрэгНамрын тарианы шар шуургаНамжаа дэлхийн уянгат шагшуургаУсан цэнхэр дөрвөн далайУргамал ногоон таван тив.4.Ай даа дэлхий, дэлхий, дэлхийАмь амьдралын алтан өлгийХүй биеэрээ эрдэнийн хүдэрХүн төрөлхтөний түүхэн сударҮеэ элээсэн хээрийн балгасҮнэнээ нуусан энгэрийн булшОмог дамжсан хуучин сэлэмОнголж тахисан өнчин сүмХорвоог хэрсэн хүний харгуйХотол хурсан хот сууринБуу барьсан хилийн харуулБөөрөө дарсан улс гүрэнСайнтай муутай буурал, ӨнгөрсөнСайхны ерөөлтэй саруул, ИрээдүйАд үзэгдэж нурсан КапитализмАмь тавьж олсон Социлизм5.Ай даа дэлхий, дэлхий, дэлхий
  4. Амь амтдралын алтан өлгийГэрэл, харанхуйн тэрслэх талбарГэгээн ухааны ялах бамбарҮзэсгэлэнт сайхан манай гаригҮнэнийг хэлэхэд яндашгүй баянХомхой сэтгэл, усан тэнэгХорвоод чиний ганц дайсанӨмч хөрөнгийн хэтэрхий шуналҮүдэнд зоож зүүх болсон юм.Өргөн дэлхийг цоожилсон тэнэглэлҮхээрийн дайн дэгдээх болсон юм.Хүйтэн цөстний атомын гамшигтХүнтэйгээ цэг дэлхий минь шархадсан юмҮхэлд дийлдэшгүй үлгэрийн баатар шигҮнсэн дундаас хоёулаа боссон юм.6.Ай даа дэлхий, дэлхий, дэлхийАмь амьдралын алтан өлгийСансар хорвоогийн цэнхэр нүдСаруул ухааны цэлгэр үүдХүний ухаан улам саруулсажХүж дэлхийгээ соёлоор чимж байна.Сансар саранд хэдхэн хоноодСайхан чамайгаа саначихаад ирж байна.Үзэмж гоогийн гайхамшиг чамайгааҮлгэрийн холоос Гагарин анх харсан юм.Хэзээ ч орхихгүй дэлхий чамайгааХүн төрөлхтөн улам хайрласан юм.Даян дэлхийн Энх тайванТахих сүлд нь болж мандсан юм.7.Ай даа дэлхий, дэлхий, дэлхийАмь амьдралын алтан өлгий
  5. Цэнгэг ус, агаар, нарны оронЦог жавхлант­ Хүн чиний эзэнСаруулхан дэлхий минь чиний эзэнСайхан ирээдүйгээ тод харж байна.Үеийн үед найрамдахыг хүссэнҮй олон тэмцэл ялж байна.Зулайгаа гишгэсэн ээжийн хүүхдүүд шигЗузаан эвээр бид ах дүүс болцгоожҮүднийхээ гадаа хэн нэгнийгээ орхилгүйҮндэстэн олон нэгэн гэр бүлд амьдарна.Сүүлийн цэрэг тэгэхэд буугаа орхижЭцсийн ганц цоожийг музейд тавина.Хүний эрх төгс ялсан гариг гэжХүж дэлхийгээ бүхлээр нь нэрлэнэ.
  6. Б. Лхагвасүрэн ­ Боржигины бор тал  Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж Салхины үзүүр залгихад Агь хоолойд аргасан Боржигины бор тал миньТэргэл саран туулж баралгүй хээр хонодогТэнгэрийн хэвтэр буурал тал миньТаанын цагаан толгойноос өөрТайтгаруулах цэцэггүй нүцгэн тал миньНандин эрхэмсэг эгэл боргилын туйлНар хур царайчилсан газрын саальтай хормой миньТэнгэр тийчиж намайг төрөхөд тал миньТорго шиг зөөлөн байсан чиЖаргал зовлон хоёрыг амсаж эдэлжЧулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахадЭр хүн шиг нуруутай бай гэсэн шигЭргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чиСайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөдСалхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудагБотго нь үхсэн ингэнийБорвио хагартал савирсан цусны туяатай сүүгЧи л залгиж зовлонг нь хугасалжЧинэсэн хөхийг нь амирлуулсанДээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыгДэлхийн төвтэй чи л нийлүүлсэнЧиний шархЗүрхний шархнаас хождож анина тал миньТугалын бэлчээрээс эхлэнТоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосонТуулсан зуунуудын гашуун сургамжийгХэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосонГазрын нүдэн булгийн чиньХад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосонХөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь оройХөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосонСайхан чинийг гандах элэгдэх хоёрСартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
  7. Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэнНуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосонБайдуу мянганы уулсаа дууриан толгойд буурад суужБагадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагтШүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиодСүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэБоржигины бор тал миньБ. Лхагвасүрэн ­ Ижийтэйгээ байхад Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэльеНулимсаараа зуурч хэльеХагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэльеАмьсгалаа зангидаж хэльеИжийтэйгээ байхад би баян байсан...Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахадОдод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсанИжий минь инээгээд над руу ирэхэдЭнэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсанАраг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэдАараг толгодын элс алтаар нурдаг байсанБөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдожБүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсанСудас нь лугшиж халуу дүүгсэнБурханы өвөр дээр тоглодог байсанСүнс зайлам харанхуйн дундСүү нөмөрч унтдаг байсанУул уулын орой уулздаггүй шиг үнэнээ хэльеЭсээ шатааж хэльеУрсгал усан эргэж урсдаггүй шиг үнэнээ хэльеЦусаа буцалгаж хэльеИжийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсонГэхдээ...Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсонИжийтэйгээ байхад би баян байсан
https://renault.niko.ua

https://xn----htbbbqamuljibcwx0bn.com

http://rbt.com.ua

×