Successfully reported this slideshow.
We use your Verifieduser profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Эсийн химийн найрлага      Аливаа амьд организмын эсэд химийн үелэх системийн 112 элементээс 80 орчим ньолдоод байгаа юм. ...
14       Марганец Mn              Амьд биед өчүүхэн төдий чухал15       Төмөр Fe                 Гемоглобины бүтцэд, мөн ш...
Амин хүчлийн эерэг болон сөрөг цэнэгтэй R- бүлгүүд хоорондоо холбогдсонооруургийн гинжин хэлхээн дэх алс зайнд орших хэсгү...
амин хүчил гэнэ ийм амин хүчлүүд нь сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг, загас, мах,вандуй, шар буурцаг, зарим ургамалд бэлэн...
-   Шим тэжээлийн үүрэгтэй.      -   Усны эх үүсвэр 1гр өөх тос исэлдэж задрахад 1.1кг ус ялгарна.      -   Хамгаалах – ду...
ДНХ-ээс хуулбарлан авч рибосомд мэдээллэх үүрэгтэй РНХ-г мэдээллийн РНХ гэнэ.Уургийн амин хүчлүүдээс мэдэээллийн дагуу шаа...
7. Нүүрс –усны бүтэц үүргийн тухай8. Өөх тосны бүтэц үүргийн тухай9. Нуклейн хүчлийн бүтцийн тухай10. ДНХ РНХ хоѐр юугаара...
Upcoming info
Loading in …5
×

Sem3

16,817 views

Published on

Sem3

  1. 1. Эсийн химийн найрлага Аливаа амьд организмын эсэд химийн үелэх системийн 112 элементээс 80 орчим ньолдоод байгаа юм. Эсэд агуулагдаж байгаа нийт химийн бодисуудыг ерөнхийд нь шим башимт бус бодис гэж ялгадаг. Шим бодист нүүрс-ус, уураг, өөх тос,нуклейн хүчил хамаарагдана. Харин шимт бусбодисыг эсэд агуулагдах хэмжээ, гүйцэтгэх үүргээс хамааруулан макроэлемент,микроэлемент, ультрамикроэлемент гэж 3 бүлэг болгож хуваадаг. Макроэлементэд: H, O, C, N орно. Эсэд байх химийн элементийн 98 % эзэлнэ. Микроэлементэд: K, Ca, Na, Fe, Mg, CI, S орно. Эсэд байх химийн элементийн 1.9% ийг эзэлдэг. Ультромикроэлементэд: Mn, Zn, Cu, J орно. Эсэд байх химийн элементийн 0.1% ийг эзэлдэг. Эс дэх амьдралын чухал химийн элементүүд, тэдгээрийн үүрэг№ Элемент түүний тэмдэг Эс болон амьд биед ямар ач холбогдолтой 1 Устөрөгч Н Ус болон шим нэгдлийн найрлагад ордог 2 Бор В Зарим ургамалд зайлшгүй чухал 3 Нүүрстөрөгч С Шим нэгдлийн бүрдэлд ордог. 4 Азот N Уураг, нуклейн хүчлийн бүрэлдэхүүнд орно. 5 Хүчилтөрөгч О Ус шим нэгдлийн бүрдэлд орно. 6 Фтор F Шүдний пааланд орно. 7 Натри Na Эсийн гадаргуу дах эерэг ион 8 Магни Mg Хлорофиллийн бүтцэд ордог. Олонх ферментийн үйлчилгээг идэвхжүүлдэг. 9 Фосфор P џс, нуклейн хүчлийн бүрдэлд ордог.10 Хүхэр S Уураг, бусад шим бодист ордог.11 Хлор CI Амьтны бие дэх зонхилох сөрөг ион12 Кали К Эсийн доторх зонхилох эерэг ион13 Кальци Ca Яс, шүдний гол бүрэлдэхүүн, булчингийн ширхэг агших, сунах, ферментийг идэвхжүүлдэг.
  2. 14 Марганец Mn Амьд биед өчүүхэн төдий чухал15 Төмөр Fe Гемоглобины бүтцэд, мөн шим нэгдэлд орно.16 Кобальт Co Нэгэн витамины найрлагад17 Зэс Cu Амьд биед чухал ферментийн найрлагад18 Цайр Zn Амьд биед чухал зарим фермент, инсулины найрлагад олдсон19 Иод J Бамбай булчирхайн шүүрэлд орог. Элементүүдийн эсэд эзлэх хэмжээЭлемент Хэмжээ % Элемент Хэмжээ % Элемент Хэмжээ % О 65-75 N 1.5-3 Mg 0.02-0.03 С 15-18 K 0.15-0.4 Fe 0.01-0.015 Н 8-10 S 0.1-0.2 J 0.001 Na 0.02-0.03 Ca 0.04-2 P 0.0001 Zn 0.0003 Cu 0.0002 F 0.2-1.0 CI 0.05-0.1 Эсийн химийн найрлаган дах органик бодисуудын дотроос хамгийн чухал ачхолбогдолтой бодисууд нь уураг, нуклейн хүчил, нүүрс ус, өөх тос ГФА витаминууд юм. 1. Уураг. Эсийн найрлаган дах органик бодисуудаас хамгийн чухал өндөр ачхолбогдолтой нь уураг юм. Уураг нь өндөр молекулт нэгдэл юм. Уураг бол бүх эсэд заавалоролцдог полимер юм. Эдгээр полимер нь амин хүчил хэмээх 20 янзын мономерээсбүрддэг. Энэ нэгдэл нь өөртөө амин бүлэг (-NH2), карбоксиль бүлэг (COOH)- тэй байдагучраас амин хүчил нэрийг олсон. Амин хүчил бүхэн энэ хоѐр бүлгийг хадгалахын зэрэгцээрадикалтай байдаг. Уургийн бүтэц: Уургийн молекул дөрвөн янзын бүтэцтэй. Амин хүчил дэсдараалан холбогдож гинжин хэлхээ үүсгэсэн полипептидыг анхдагч бүтэц гэнэ.Тухайн уургийн молекул дах аминхүчлийн дэс дараалал түүний физик хими, биологийншинж чанарыг илэрхийлдэг. Амьд эсийн доторх уураг дан утаслаг байдлаар бус, жигдзайнд эрчилсэн мушгиа байдалтай байдаг. Энэ бол уургийн молекулын хоѐрдогч бүтэцюм. Энэ мушгиа ихэвчлэн хумирч бөөгнөрсөн байдаг.
  3. Амин хүчлийн эерэг болон сөрөг цэнэгтэй R- бүлгүүд хоорондоо холбогдсонооруургийн гинжин хэлхээн дэх алс зайнд орших хэсгүүд ч ойртон эвхэрч бөөгнөрдөг. Ингэжуураг гуравдагч бүтэцтэй болно. Уураг бүхэн өөрийн өвөрмөц нугачаа, гогцоо бүхий бөөгнөрөл үүсгэдэг. Заримуураг, тухайлбал гемоглобин анхдагч бүтцээрээ ялгаатай хэд хэдэн гинжин хэлхээнээстогтох бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо нийлж гуравдагч бүтцээс илүү төвөгтэйдөрөвдөгч бүтэц үүсдэг. Химийн зарим бодис, цацраг туяа, механик гэмтэл, янз бүрийнфизик, химийн хүчин зүйлийн нөлөөгөөр уургийн бүтэц эвдэрдэг. Энэ үзэгдлийгденатураци гэнэ. Жишээ нь: тахианы өндөг түүхий байхдаа тунгалаг цагаан өнгөтэйбайдаг бол чанасан хойно нь өнгөө алдаж хатуурдаг нь денатурацийн жишээ юм. Амин хүчлүүд№ Амин хүчлийн нэр Томъѐолол № Амин хүчлийн нэр Томъѐолол 1 Аланин ала 11 Гистидин Гис 2 Арганин Арг 12 Глицин Гли 3 Аспарагин Асн 13 Глутамин Глу* 4 Аспарагины хүчил Асп 14 Глутамины хүчил Глу 5 Валин Вал* 15 Изолейцин Изо* 6 Лейцин Лей 16 Тирозин Тир* 7 лизин Лиз* 17 Треонин Тре* 8 Метионин Мет* 18 Триптофан Три* 9 Пролин Про 19 Фенилаланин Фен*10 Серин Сер 20 Цистейн Цис*- үл орлогдох амин хүчилАмин хүчлийг үл орлогдох ба орлогдох амин хүчил гэж ангилдаг. Үл орлогдох аминхүчлүүд нь организмд байнга дутагдаж байдаг.Үүрэг: Уураг бол эсийн бие бүрэлдүүлэхэд заавал оролцдог бүтээн байгуулах үүрэгтэй.Бүх ургамал, зарим нян азот, агаарын хүчлийн хий, устөрөгч, шим бус бодисыг ашигланбүх амин хүчлийг өөртөө нийлэгжүүлэх чадвартай. Харин амьтад түүхэн хөгжлийн явцадөөртөө хэрэгтэй арван амин хүчлийн нийлэгжүүлэх чадваргүй болжээ. Тэдгээрийг зөвхөнбусад амьтан, ургамлын биенээс хоол тэжээл болгон олж авдаг. Эдгээрийг үл солигдох
  4. амин хүчил гэнэ ийм амин хүчлүүд нь сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг, загас, мах,вандуй, шар буурцаг, зарим ургамалд бэлэн байдаг.Уураг нь - бүтээгч- эрхтэнцрүүдийн бүрэлдэхүүнд орно. - Хурдасгуур- ферментийн үүрэг - дохионы – цочролыг хүлээн авах - энергийн – задралын дүнд энерги үүсэх - хамгаалах – дархлалын системийн үүрэг - хөдөлгөөний- агших ширхэг уургаас тогтоно. - зөөвөрлөх- янз бүрийн бодис зөөвөрлөх - шим тэжээлийн ихэнх амьд бие бэлэн шим бодисоор хооллоно. Уургийг химийн бүтцээр нь энгийн ба нийлмэл гэнэ. Энгийн уураг ба протейн нь дан амин хүчлээс тогтоно. Жишээ нь: альбумин- сүүний уураг, проламин- ургамлын уураг. Нийлмэл уураг нь янз бүрийн шим бодисыг агуулдаг. Жишээ нь: липопротейд - өөх тосны, глюкопротейд – нүүрс усны, фосфопротейд – фосфорын найрлаганд оролцоно. 2. Нүүрс- ус нь амьтны эсийн хуурай жингийн 1%-ийг, ургамлын эсийнхуурай жингийн 70-80% -ийг эзэлнэ. Нүүрс-усыг моносахарид ба энгийн, полисахарид банийлмэл гэж ангилна. Энгийн нүүрс-усанд глюкоз, фруктоз, мальтоз орно. Нийлмэлнүүрс-усанд целлюлоз, рабиноз, гликоз, гемицеллюлоз орно. Амьд биеийн эсийн доторнүүрс-ус нь гол төлөв шим тэжээлийн үүрэг гүйцэтгэнэ. Нүүрс- усны үүрэг: - Бүтээн байгуулах- ургамлын эсийн ханын найрлаганд орно - Энергийн эх үүсвэр- энергийг нөөцөлдөг. - Хамгаалах ба тулгуурын- эсийн ханын бүтцэд орно. - Нөөц ба шим тэжээлийн- ургамлын цардуул гликоген хэлбэрийн полисахаридуудийг нөөцлөдөг. 3. Липид / өөх тос / . Ургамал амьтны бүх эсэд агуулагдана. өөх тос усандуусдаггүй, харин бензин эфир гэх мэт шим уусгагчид сайн уусдаг. өөх тос нь амьтныэсийн хуурай жингийн 5-10%-ийг ургамлын эсийн хуурай жингийн 90%-ийг эзэлдэг.Үүрэг нь: - Бүтээн байгуулах – эсийн ханын найрлаганд - Энергийн эх үүсвэр – энергийг нөөцөлдөг.
  5. - Шим тэжээлийн үүрэгтэй. - Усны эх үүсвэр 1гр өөх тос исэлдэж задрахад 1.1кг ус ялгарна. - Хамгаалах – дулааны тусгаарлалт болдог. - Дохионы – зарим өөх тос бөөрний дээд болон бэлгийн булчирхайн гормоны бүтээгдэхүүнд оролцоно. 4. Нуклейн хүчил: Үүнийг анх 1868 онд Щвецарын генетикч Р. Мишер эсийнбөөмөн дотроос анх олж илрүүлсэн. Бөөмийг нуклеус гэнэ. Нуклейн хүчил нь нуклеотидгэгч олон мономерүүд полимержсэний үр дүнд үүсдэг. Нуклеотид бүр нь нүүрс-ус,фосфорын хүчлийн үлдэгдэл, азотлог суурь гэсэн 3 үндсэн хэсгээс тогтоно. Азотлог суурьнь пурины ба примидины сууриас тогтоно. Пурины суурь аденин / А / гуанин / Г / -аастогтоно. Пиримидины суурь цитозин / Ц / тимин / Т / урацил / У / -аас тогтоно. Нуклейнхүчлийг дизоксирибонуклейн хүчил / ДНХ / рибонуклейн хүчил / РНХ / гэж ялгана. ДНХ: анх 1953 онд Уотсон, Крик нар устөрөгчийн холбоогоор холбогдсонхос нуклеотидийн гинжин хэлхээнээс ДНХ –ийн молекул тогтдог болохыг илрүүлсэн. Хосгинжин хэлхээний нэг гинжний азотлог суурь нь нөгөө гинжний зөвхөн тодорхой нэгсуурьтай холбогддог. Тухайлбал: А- Т, Г- Ц болно.ДНХ –ийн гинжинд А, Г, Т, ЦРНХ – ийн гинжинд А, Г, У, ЦИнгэж зөвхөн өөр хоорондоо тохирох хоѐр нуклеотид холбогдож хос гинжин молекулүүсгэх зарчмыг хамжаа буюу комплементар зарчим гэж нэрлэдэг.Хамжаа зарчим нь ДНХ- ийн молекул өөртэйгээ адилхан молекулыг нийлэгжүүлэхболомжийг хангаж байдаг. Энэ үзэгдлийг ДНХ- ийн нийлэгжил буюу редупликаци гэнэ. РНХ: энэ нь рибоз хэмээх сахарыг агуулж байдаг. РНХ-ийн бүтэц нь ДНХ- тэйтөсөөтэй боловч РНХ-ийн молекул нь зөвхөн дан гинжин хэлхээнээс тогтоно. Эсэдявагдаж байгаа уургийн нийлэгжилтэнд шууд оролцох ба үүгээрээ амьд биеийн өсөлтхөгжилт болон удамшлын шинж чанарыг бий болгож удмаас удамд дамжуулах онцгой ачхолбогдол бүхий нуклейн хүчил бол РНХ юм. РНХ нь ДНХ- тэй адил нүүрс- ус,фосфорын хүчлийн үлдэгдэл, азотлог сууриас тогтоно. Азотлог суурийн хувьд А, Г, Ц, Уагуулагдана. РНХ- г уургийн нийлэгжилтэнд оролцох байдал, эсийн дотор байрлахбайрлалаас нь хамааруулан мэдээллийн, зөөврийн, рибосомын гэж ангилна. Уургийннийлэгжилтийн үйл ажиллагаанд чухам ямар бүтэцтэй уураг оролцох тухай мэдээллийг
  6. ДНХ-ээс хуулбарлан авч рибосомд мэдээллэх үүрэгтэй РНХ-г мэдээллийн РНХ гэнэ.Уургийн амин хүчлүүдээс мэдэээллийн дагуу шаардагдах амин хүчлүүдийг зөөвөрлөхүүрэгтэй РНХ-г зөөврийн РНХ гэнэ. Рибосомд байрлаж уургийн молекулыг угсрах үйлажиллагаанд шууд оролцдог РНХ-г рибосомын РНХ гэнэ. РНХ ба ДНХ-ийн ялгаатай талууд Шинж тэмдэг ДНХ РНХБүтэц Хос мушгиа РНХ бүрт өөр өөрбайгууламжГинжийн тоо 2 1Азотлог суурь А, Г, Ц, Т А, Г, Ц, УНуклеотид дах Дезоксирибоз Рибозмоносахарид Хамжаа зарчмаар м- РНХ хамжаа зарчмаар ДНХ-Нийлэгжих арга хуулбарлагдан хоѐржино ийн нэг гинж дээр нийлэгжинэ. Генетикийн мэдэээллийг Уургийн нийлэгжилтэндҮүрэг хадгалах ба удамд оролцдог дамжуулах Оюутнуудаар бие даалгаж хийлгэх даалгавар: 1. Эсэд агуулагдаж байгаа химийн бодисыг юу гэж ангилах вэ? 2. Шим ба шим бус бодист ямар бодисууд хамаарах вэ? 3. Шим бус бодисыг юу гэж ангилах вэ? 4. Шим бус бодист хамаарах элементүүдийг нэрлэ 5. Уургийн бүтцийг нэрлэнэ үү 6. Уураг ямар үүрэгтэй вэ?
  7. 7. Нүүрс –усны бүтэц үүргийн тухай8. Өөх тосны бүтэц үүргийн тухай9. Нуклейн хүчлийн бүтцийн тухай10. ДНХ РНХ хоѐр юугаараа ялгагдах вэ?11. Комплементар зарчим гэж юуг хэлэх вэ?
консультация на сайте techno-centre.niko.ua

surrogacy in uk

np.com.ua

×